Skip to main content
ulaanbaatar skyline

СУРГАЛТЫН ЛОЖИСТИК

Аравдугаар сарын 2-3-д

SHARE

Байршил ба АЯЛАЛ

БАЙРШИЛ

2025 оны Аравдугаар сарын 2-3-д Монгол улсын Улаанбаатар хотод болох Climate Reality Leadership Corps сургалтад таныг илтгэгчээр оролцуулахаар болсондоо бид маш их баяртай байна.

Сургалт Shangri-La Ulaanbaatar.зочид буудалд зохион байгуулагдана.

ХАЯГ:

Монгол Улс, Улаанбаатар 14241
Сүхбаатар дүүрэг-1
19 Oлимпын гудамж

Шангри-Ла зочид буудлын төв хаалгаар сургалтын танхим руу нэвтэрнэ үү. Авто зогсоолыг цагийн 5,000 төгрөгийн төлбөртэй ашиглах боломжтой.

Зочид буудлын ойролцоо гурван автобусны буудал бий:

  • Сүхбаатарын талбайн автобусны буудал – Блю Скай зочид буудлын хажууд байрладаг ба зочид буудлаас 5 минутын алхмын зайд байрлах бөгөөд олон чиглэлийн автобус энэ буудлаас үйлчилдэг.
  • Хүүхдийн паркийн автобусны буудал – Шангри-Ла Худалдааны төвийн хажууд байрладаг ба зочид буудлаас 2–4 минутын алхмын зайд байрладаг. Гэвч зөвхөн хоёр автобусны чиглэл энд зогсдог.
  • Төв номын сангийн автобусны буудал – Баянгол зочид буудлын хажууд байрладаг ба зочид буудлаас 7–10 минутын алхмын зайд байрлах бөгөөд хэд хэдэн автобус энэ чиглэлд үйлчилдэг.
АЯЛАЛ

Хэрэв танд буудаллах байр шаардлагатай бол аль болох хурдан захиалга хийхийг зөвлөж байна. Climate Reality нь сургалтын оролцогчдын аялал эсвэл зочид буудлын байр захиалах, төлбөр төлөх хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаарна уу.

Таны тав тухыг бодож, ойр орчмын зочид буудлуудын жишээг дурдвал:

Шангри-Ла Улаанбаатар
Монгол Улс, Улаанбаатар 14241
Сүхбаатар дүүрэг-1, 19 Oлимпын гудамж
+976 7702-9999

Улаанбаатар зочид буудал
Монгол Улс, Улаанбаатар 14200Б
Сүхбаатар дүүрэг, Алтангэрэлийн гудамж-7
+976 11-320620

Монгол улс, Улаанбаатар хот, Springs зочид буудал
Сүхбаатар дүүрэг, Oлимпын гудамж 2А, Springs зочид буудал
Монгол улс, Улаанбаатар хот, 14210
+976 70119191

Эдэльвайс зочид буудал
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чин Ван Г.Чагдаржавын гудамж, WW7H+W86
Монгол улс, Улаанбаатар хот, 14210
+976 99044902

ХӨТӨЛБӨР

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор болон тэргүүлэх мэргэжилтнүүд, идэвхтнүүдтэй хамт урам зориг өгөх илтгэлүүд, сургалт семинарууд, сүлжээ холбоо тогтоох үйл ажиллагаанд хоёр өдрийн турш хамрагдан, уур амьсгалын өөрчлөлт танд ямар утгатай болох, мөн та шийдлүүдэд хэрхэн манлайлах боломжтойг суралцаарай. Өдөр бүрийн сургалтын эхлэх болон дуусах цагийн талаарх мэдээллийг эндээс харах боломжтой, хөтөлбөрийн тойм.

Энэ сургалтаар та дараах боломжуудыг олж авна:

  • Өөрчлөлт хийхийг уриалж буй дэлхийн өнцөг булан бүрийн салбар бүрийн удирдагчдын хамт олон улсын сүлжээнд нэгдэх.
  • Дэд ерөнхийлөгч асан Гор болон бусад мэргэжилтнүүдээс уур амьсгалын хямрал, эрүүл, тогтвортой ирээдүйг бий болгох шийдлүүдийн талаар илүү гүн ойлголт авах.
  • Уур амьсгалын талаарх яриа өрнүүлэх, харилцаа холбоо болон нөлөөллийн ур чадвараа хөгжүүлж, өөрчлөлтийг манлайлах чадамжаа нэмэгдүүлнэ.

ИЛТГЭГЧИД

Бид Парисын хэлэлцээрээс хойш хийгдсэн ахиц дэвшлийг судлах, Монголын эрчим хүчний хараат бус байдлыг түргэтгэх ирээдүйн ажлуудыг ойлгох, мөн энэ шилжилтийг уламжлалт мэдлэг болон газар нутгаа хүндэтгэх зарчимд суурилуулах талаар хэлэлцэхээр эрдэмтэд, байгаль хамгаалагчид, олон нийтийн удирдагчдыг нэгтгэж байна. Манай сургалтын шилдэг илтгэгчдийн талаарх мэдээллийг эндээс үзнэ үү.

СУРГАЛТЫН ЛОЖИСТИК

СУРГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ

Сургалтын бүртгэл Аравдугаар сарын 2-д өглөөний 08:00–09:00 цагийн хооронд Shangri-La зочид буудлын Фойер танхимд явагдана. Эхний өдөр бүртгүүлэхдээ хүчинтэй, зураг бүхий үнэмлэх эсвэл баримт бичиг авчрахыг хүсэж байна.

ХООЛ

Энэхүү арга хэмжээний хоол хүнс ихэвчлэн цагаан хоол байх болно. Хэрэв танд тодорхой хүнсний харшил эсвэл хоолны онцгой шаардлага байвал өөрийн тохирох хоол хүнсээ авчрахыг зөвлөж байна. Мөн хүн бүр өдөр бүр өөрийн нэрээ бичиж наасан усны сав болон дахин ашиглах боломжтой цайны аяга авчрахыг бид хүсэж байна.

ФОТО ЗУРАГ БА ВИДЕО БИЧЛЭГ

"The Climate Reality Project" нь сургалтын үеэр үйл ажиллагааны явцад, оролцогчдын томоохон бүлгийн хамт олон зураг болон бичлэг хийж, олон нийтэд нээлттэй сошиал медиа, вэбсайт, имэйл зэрэг сурталчилгааны зорилгоор ашиглах болно. Ийм байдлаар өөрсдийн зураг, дүр төрхийг ашиглуулахыг хүсэхгүй байгаа оролцогчдод ойроос авсан зураг, бичлэг олон нийтэд түгэхээс зайлсхийх боломжийг бид олгоно.