Хөтөлбөр
сарын 2-3
*Өөрөөр тусгаагүй бол бүх илтгэлүүд Монгол хэл дээр явагдана
НЭГДҮГЭЭР ӨДӨР | 2025 оны Аравдугаар сарын 2
9:00 – 9:10
Ёслолын нээлт
Эржен Хамаганова, Дэлхийн Уугуул Сүнслэг зан үйлчид Холбооны Ахмадын Зөвлөлийн Үүсгэн Байгуулагч Гишүүн
Оюунбаатар Цэрэн , Дэлхийн Уугуул Сүнслэг Багш Нарын Холбооны Ахмадын Зөвлөлийн Гишүүн; Тэнгэрийн Сүлдэр Монгол Бөө Мөргөлийн Холбооны Тэргүүн
Монголын хүндэт сүнслэг удирдагч хөтөлбөрийг ерөөлөөр нээж, уг хурлыг байгальтай зохицон амьдрах өвөг дээдсийн мэргэн ухаанд тулгуурлан эхлүүлж, цаашдын ажилд хүчтэй зорилгыг тодорхойлно. Дэлхийн Угуул Сүнслэг Багш Нарын Холбоо(WUISP)-ны “Гарваль” хөтөлбөрийн уран бүтээлч залуус Монгол соёлын өвийг эрч хүчтэй, сэтгэл татам, өвөрмөц хөгжмийн тоглолтоор өргөн толилуулна.
9:10 – 9:35
Хөтлөгчийн нээлтийн үг
Ариунаа Норовсамбуу, Гүйцэтгэх захирал, Public Lab Mongolia
Сургалтын эхний өдрийн хөтлөгч өөрийн уур амьсгалын түүхээ хуваалцаж, оролцогчдыг танилцуулж, дотно уур амьсгал бүрдүүлэх зорилготой танилцах дасгалыг удирдан явуулна.
Илтгэлийн хэл: Англи хэл
9:35 – 9:55
Бид бол Climate Reality
Филлис Каттино, The Climate Reality Project-н Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал
Climate Reality-н Ерөнхийлөгч, Гүйцэтгэх Захирал Филлис Каттино 2025 оноос цаашхины байгууллагын дэлхийн хэмжээний кампанит ажил болон эрхэм зорилгыг танилцуулна.
Илтгэлийн хэл: Англи хэл
9:55 – 12:00
Climate Crisis танилцуулах: Монголын шинжлэх ухаан, нөлөөлөл, шийдлүүдийг танилцуулах
Аль Гор, Climate Reality Project-н Үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн асан Аль Гор дэлхийн уур амьсгалын шинжлэх ухаан, нөлөөлөл, шийдлийн талаар өөрийн онцлог илтгэлээ Монгол дахь нөхцөл байдлыг жишээ татан танилцуулна.
Илтгэлийн хэл: Англи хэл
12:00 – 14:00
Өдрийн хоолны завсарлага ба бүлгийн хэлэлцүүлэг
Оролцогчид үдийн хоолны үеэр Дэд ерөнхийлөгч Горын илтгэлийн талаар эргэцүүлэн бодож, 2 дахь өдөр болох эрдэмтдийн асуулт хариултын хэсэгт асуултаа илгээнэ.
14:00 – 14:10
Уламжлалт нүүдэлчдийн ахуйгаас улбаалан хэрэгжсэн өдөр тутмын уур амьсгалын үйл ажиллагааны түүхүүд
Сүхбаатарын Буянтогтох, “Монгол Нүүдэлчин Өрх”-ийн үүсгэн байгуулагч; “Хөдөөний Айл” санаачилгын үүсгэн байгуулагч
“Монгол Нүүдэлчин Өрх”-ийн үүсгэн байгуулагч Сүхбаатарын Буянтогтохоос хувь хүний өдөр тутмын дадал, хэвшил хэрхэн уур амьсгалын үйл ажиллагааны чухал хэлбэр болж чаддаг талаар сонсоно.
14:10 – 15:00
Парисын хэлэлцээрийн 10 жил: Бүс Нутгийн Climate Ambitions, Хамтын Ажиллагаанд Үнэлэлт Дүгнэлт Өгөх
Зохицуулагч: Аль Гор, Climate Reality Project-н Үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Жүүжин Ким, Solutions for Our Climate Байгууллагын Гүйцэтгэх захирал
Ина Марчюлёнитэ, Европын Холбооны Элчин сайд, Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газар
Оюун Санжаасүрэн, Climate Fund Сангийн Гадаад Хэрэг Хариуцсан Захирал, Зориг сангийн Тэргүүн
Дэд ерөнхийлөгч Гор Парисын хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойших уур амьсгалын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар тус бүс нутгийн удирдагчидтай уулзаж ярилцана. Тэд Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх, цэвэр эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх санхүүжилтийг өргөжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг хэлэлцэнэ.
Илтгэлийн хэл: Англи хэл
15:00 – 15:20
Арга хэмжээ аваарай!
Засгийн газарт илгээх нээлттэй захидалтай танилцаж, гарын үсэг зурна уу. Дараа нь "Хүссэн Бодит Байдлыг Төсөөлөх" бүлгийн үйл ажиллагаанд оролцоорой.’
15:20 – 15:40
Кофе Завсарлага ба Дараагийн хэсэгт шилжих
15:40 – 16:30
Нүүрснээс Цэвэр эрчим хүч рүү: Монгол Улсын Байгаль Орчны Эрүүл Мэндийн Хямралд Анхаарал Хандуулах нь
Зохицуулагч: Гэрэлтуяа Баянмөнх, Хамтран байгуулагч, ТУЗ-ийн гишүүн, Green Dot Climate ТББ
Онон Баясгалан, URECA Компанийн Тогтвортой Хөгжлийн Асуудал Хариуцсан Захирал, Climate Mongolia-н Үүсгэн байгуулагч
Энхүүн Бямбадорж, Хамтран Үүсгэн Байгуулагч бөгөөд Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал, Breathe Mongolia – Clean Air Coalition ТББ; Ulaanbaatar Global Shapers Hub-н Дэд куратор
Түмэнбаяр Цэнгэн, Хашаандаа Сайхан Амьдаръя ТББ-н тэргүүн, Хайлааст Хөршийн Холбооны Зохицуулагч
Панелийн оролцогчид Улаанбаатар дахь climate болон эрүүл мэндийн хямралын уялдаа холбоог онцлон авч үзэж, агаарын бохирдлыг бууруулж, эрүүл мэндэд давхардаж буй нөлөөллийг шийдвэрлэхэд чиглэсэн цэвэр эрчим хүчний шилжилтийг хэрхэн эхлүүлэх талаар хэлэлцэнэ.
16:30 – 17:30
Үр дүнтэй хөдөлгөөнийг бий болгох: Уур амьсгалын хүчтэй эвсэл байгуулах стратеги
Наранцэцэг Даваа-Очир, Breathe Mongolia - Clean Air Coalition ТББ-н Үйл ажиллагааны менежер
Азбилэг Тогтхобаяр, Breathe Mongolia - Clean Air Coalition ТББ-н Судалгааны зохицуулагч
Хамтран ажиллах хөдөлгөөнүүдийг үр дүнтэй байгуулах стратегийг суралцаж, дараа нь уур амьсгалд чиглэсэн эвсэл байгуулах төлөвлөгөөгөө боловсруулахдаа тэдгээр арга хэрэгслүүдийг хэрэгжүүлээрэй.
17:30 – 19:00
Түнш Байгууллагын Үзэсгэлэн ба Нийтийн хүлээн авалт
Climate Reality-н орон нутгийн түнш байгууллагуудтай уулзаж, тэдний үйл ажиллагааг илүү дэлгэрэнгүй судалж, хөнгөн зууш зооглонгоо бусад оролцогчидтой танилцаж аваарай.
ХОЁРДУГААР ӨДӨР | 2025 оны 10-р сарын 3
9:00 – 9:20
Хөтлөгчийн нээлт
Бат-Оргил Бат-Эрдэнэ, New Nomad Institute-н Хамтран Үүсгэн Байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал
Хөтлөгч сургалтын хоёр дахь өдрийн нээлтээ хийж, Уур амьсгалын өөрчлөлтийн өөрийн түүхээ хуваалцана.
9:20 – 9:40
Climate TRACE-Танилцуулж байна
Аль Гор, Climate Reality Project-н Үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Дэд ерөнхийлөгч Аль Гор дэлхийн хорт хийн ялгарлыг хянах, Уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны онцгой бүсүүдийг тодорхойлох зориулалттай сүүлийн үеийн дижитал хэрэгслээ танилцуулна.
Илтгэлийн хэл: Англи хэл
9:40 – 10:40
Таны уур амьсгалын шинжлэх ухааны асуултад хариулах нь
Зохицуулагч: Аль Гор, Climate Reality Project-н Үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Деннис Ожима, Колорадо Мужийн Их Сургуулийн Байгалийн нөөцийн Экологийн Лабораторийн Захирал, Экосистемийн шинжлэх ухаан, Тогтвортой байдлын Тэнхимийн Хүндэт Профессор
Батжаргал Замба, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн (IRIMHE) шинжлэх ухааны зөвлөх, Green Climate Cooperation-н Ахлах Зөвлөх
Дэд ерөнхийлөгч Ал Гор болон Хоёр нэрт уур амьсгалын шинжлэх ухааны эрдэмтэн мэргэжилтэн таны шинжлэх ухаан, нөлөөлөл, шийдлийн талаар тавьсан асуултуудад хариулна.
Илтгэлийн хэл: Англи хэл
10:40 – 11:10
Бүлгээрээ зураг авхуулах, кофены завсарлага
11:10 – 12:00
Монголын бэлчээрийн хамгааллын үйл ажиллагаа
Зохицуулагч: Бат-Оргил Бат-Эрдэнэ, New Nomad Institute-н Хамтран Үүсгэн Байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал
Мөнхтуул Чулуунбаатар, ЮНЕСКО-ын дэргэдэх Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнгийн Захирал, Доктор
Баярсайхан Намсрай, Хил хязгааргүй алхам ТББ-ын дарга; Монголын Хүний Эрхийн Форумын Бодлогын Зөвлөлийн Гишүүн
Чимгүүндарь Наваан-Юндэн, ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд
Монгол орны нүүдэлчдийн уламжлал, өвөрмөц газар зүйн байдал одоогоор хүчтэй цөлжилтийн аюулд өртөж байна. Байгаль хамгаалагчид, төрийн албан хаагчид болон олон нийтийн удирдагчдаас газар доройтлыг бууруулах стратеги, мөн удахгүй болох Талуудын 17 дугаар Хурал зэрэг бодлогын хэлэлцээрүүд хэрхэн эдгээр хүчин чармайлтыг дэмжиж болох тухай сонсоно уу.
12:00 – 12:15
Нүүдэлчин Малчдад Зориулсан Дижитал Шийдэл
Билгүүдэй Ганхөлөг, Хүнүгийн Үүсгэн байгуулагч ба Гүйцэтгэх захирал; Оорцог Элгэнийн Хамтран Үүсгэн Байгуулагч, Үйл ажиллагаа Хариуцсан Захирал; Ulaanbaatar Hub-н Global Shaper
Дижитал шинийг санаачлагч Монгол орны өргөн уудам биологийн олон янз байдлыг хамгаалж, олон зуун жилийн түүхтэй уламжлалаа хадгалахын зэрэгцээ нүүдэлчин ард иргэдийн уур амьсгалд бэлэн байдлыг сайжруулахын тулд шинээр гарч ирж буй дасан зохицох арга хэрэгслийн талаар танилцуулна.
Илтгэлийн хэл: Англи хэл
12:15 – 14:00
Өдрийн хоолны завсарлага
Үдийн цайны завсарлагаа тавтай өнгөрүүлээд, Талуудын 30-р Хурлын удирдлагад ил захидал илгээх зэрэг үйл ажиллагаанд нэгдээрэй.
14:00 – 15:00
Орон Нутгийн Залуучуудаар Удирдуулсан Байгаль Орчны Үйл Ажиллагааны Туршлага ба Үр Нөлөө
Болормаа Анхбаяр, Байгаль Орчны Менежментийн Багш
Одонтунгалаг Баттулга, Худалдаа Хөгжлийн банк ХК-ийн Ногоон Санхүүжилтийн Албаны Харилцаа
Хариуцсан Менежер Солонго Энхболд, Simple Fintech MCS группын Бүтээгдэхүүн Хөгжүүлэлтийн Мэргэжилтэн
Нарангарав Энхтайван, Зориг сангийн Хөтөлбөрийн удирдагч, Сургагч
Монголын залуусын манлайлсан climate projects, санаачилгууд орон нутагт өөрчлөлтийг хэрхэн авчирч байгааг судлаарай. Тухайн жишээ судалгаа, практик үйл ажиллагаагаар дамжуулан орон нутгийн үр нөлөөг нэмэгдүүлэх стратеги, сургамж, арга замыг олж мэдээрэй.
15:00 – 15:10
Climate Action Хэрэгсэл болох Түүхийн Хүүрнэл Өгүүлэл
Хулан Бергер, Our Impact Mongolia байгууллагын Үүсгэн Байгуулагч бөгөөд Ерөнхийлөгч; Climate Bridges байгууллагын Хөгжлийн Захирал; 2024 оны Ромын сургалтад оролцсон Climate Reality Leader
Хэрхэн итгэл төрүүлэх аргумент гаргах талаар бодож байсан уу? Нийгэмд нөлөөлж, өргөн цар хүрээтэй climate movements бий болгоход түүх өгүүлэн хүүрнэх арга хэрхэн хүчирхэг хэрэгсэл болохыг манлайлагч уур амьсгалын идэвхтнээс сонсоорой.
Илтгэлийн хэл: Англи хэл
15:10 – 15:30
“Truth in 10”
Аль Гор, Climate Reality Project-н Үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Дэд ерөнхийлөгч асан Гор 10 минутанд үнэн мэдээллийг танилцуулна – энэ нь та өөрийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагаанд ашиглаж болох слайдуудын богино хувилбар юм.
Илтгэлийн хэл: Англи хэл
15:30 – 16:10
Сүүлийн бүлгийн хэлэлцүүлэг ба оролцогчдын судалгаа
Оролцогчийн судалгааг илгээх, сургалтын талаар эргэцүүлэн бодож, үйл ажиллагааны эхний алхмыг боловсруулахад энэхүү эцсийн бүлгийн ярилцлагын цагийг ашиглана уу.
16:10 – 16:20
Ёслолын хаалт
Алтанцэцэг Цэдэндамба, Дэлхийн Уугуул Иргэдийн Оюун Санааны Өвлөн Уламжлагчдын Холбооны Үүсгэн Байгуулагч Гишүүн; Арга билиг ТББ-ын гүйцэтгэх захирал
Дэлхийн уугуул иргэдийн оюун санааны өвлөн уламжлагчдын холбооны (WUISP) Ахмад настан, Хүндэтгэлийн зан үйл үйлдэж climate stewardsаян замд нь сургалтад оролцогчдыг ерөөж, Эх дэлхий, Мөнх хөх тэнгэрт ариун цагаан сүү өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
16:20 – 16:30
Хаалтын үг
Аль Гор, Climate Reality Project-н Үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
Дэд ерөнхийлөгч Гор тайзанд эргэн гарч, сүүлийн хаалтын үгсийг хэлнэ.
Илтгэлийн хэл: Англи хэл
16:30 – 17:00
Салах ёслол, харилцаа холбоо ба кофены завсарлага
Сургалт хаагдах үед, үдийн цайны үеэр танилцсан оролцогчидтойгоо дахин харилцаж салах ёсоо хийх сүүлийн боломжийг ашиглаарай.