G20 орнуудыг уриалах: Чулуужсан түлшний тэтгэмжийг зогсоо
Жил бүр, тэргүүлэгч эдийн засагтай G20-н орнуудын бүлэг чинээлэг орнууд нүүрс, газрын тос, байгалийн хий үйлдвэрлэх зардлыг зохиомлоор бууруулж, чулуужсан түлшний салбарт асар их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
Зөвхөн 2023 онд гэхэд эдгээр тэтгэмж дэлхий даяар нийтдээ $620 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь уур амьсгалыг сүйтгэж буй чинээлэг корпорацуудад бидний олон тэрбумын татварын мөнгийг зориулж буй хэрэг. Тэд олон тэрбумын хөрөнгө олдог. Харин бид л үүний жинхэнэ өртөг, үр дагаврыг амсдаг.
Бид үүнээс илүүг хийж чадна. Өнөөдөр цэвэр эрчим хүч дэлхийн бараг бүх газарт шинээр үйлдвэрлэгдэж буй цахилгаан эрчим хүчний хамгийн хямд хувилбар болжээ. Дэлхий даяар асар их хохиролтой уур амьсгалын гамшиг ихсэж байгаа энэ үед G20-н удирдагчид чиглэлээ өөрчилж, бидний амьдарч буй дэлхийг сүйтгэлгүйгээр эрчим хүчээр хангах шийдлүүдэд хөрөнгө оруулах цаг болжээ.
Яг одоо арга хэмжээ авч, дэлхийг сүйтгэж буй Томоохон Газрын тосны компаниудыг төрөөс дэмжихээ зогсоохыг чинээлэг G20-н орнуудын удирдагчдад дамжуулаарай.
Climate Reality байгууллага гарын үсэг зурсан хүмүүсийг төлөөлж G20-н удирдагчдад энэхүү захидлыг хүргэх бөгөөд улс бүрийн гарын үсэг зурсан хүний тоог мэдээлэх болно. Хувийн мэдээллийг хүлээн авагч нартай хуваалцахгүй.