Бат-Эрдэнийн Бат-Оргил (Bat-Orgil Bat-Erderen)
Хамтран байгуулагч, Гүйцэтгэх захирал – New Nomad Institute
Бат-Эрдэнийн Бат-Оргил нь Монголын Нийгмийн энтрепренёр, Бодлогын идэвхтэн, Гэрэл зурагчин юм. Тэрээр Зориг Сангаас хэрэгжүүлдэг залуусын манлайллын хөтөлбөрүүдийг удирдаж, орон нутгийн бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Unnu.news-н шугамаар танин мэдэхүйн сэтгүүл зүй, иргэний боловсролын компанит ажлуудыг санаачлан хэрэгжүүлжээ. Дэлхийн тулгамдсан асуудлуудад бүтээлч, өөр хувилбаруудыг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй тэрээр сүүлийн үед New Nomad Institute-г хамтран байгуулж, нүүдэлчдийн эртний мэргэн ухааныг дахин авч үзэн, дэлхийн хямралуудыг шийдэх гарц болгон ашиглах зорилгоор ажиллаж байна. Мөн тэрээр саяхан Schwarzman Scholars тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, Бээжингийн Циньхуа Их Сургуульд дэлхийн асуудлын чиглэлээр нэг жилийн магистрын хөтөлбөрт суралцахаар болсон.