Деннис Ожима (Denis Ojima)
Колорадо Мужийн Их сургуулийн Байгалийн нөөцийн Экологийн Лабораторийн Захирал, Колорадо Мужийн Их сургуулийн Экосистемийн шинжлэх ухаан, Тогтвортой байдлын Тэнхимийн Хүндэт Профессор
Деннис Ожима нь Монгол, Хятад, АНУ-ын төв хэсэгт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох судалгаа, дэлхийн болон АНУ-ын Их тал дахь экосистемд үзүүлэх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаар судалгаа, үнэлгээ хийсэн. Тэрээр Их тал дээрх Үндэсний Цаг Уурын Үнэлгээний тайланг (National Climate Assessment reports on the Great Plains) удирдаж байсан. Деннис нь 2011–2018 онд АНУ-ын Геологийн Судалгааны Газрын (USGS) Хойд Төвийн Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинжлэх ухааны төвийн захирлаар, 2022 онд АНУ-ын Экологийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Деннис нь 2007 онд Нобелийн Энхийн шагнал хүртэхэд хувь нэмрээ оруулсан Олон улсын Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх комиссын (IPCC)-ийн нэгэн гишүүн юм. 2013 онд Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдаас “Байгаль орчны төлөөх баатар” хэмээн шагнагдсан.