Др. Санжаасүрэнгийн Оюун (Oyun Sanjaasuren)
Уур Амьсгалын Ногоон Сангийн Гадаад харилцааны захирал, Зориг сангийн тэргүүн
Доктор Санжаасүрэнгийн Оюун нь олон талт хамгийн том уур амьсгалын сан болох Уур амьсгалын ногоон сангийн түншлэл, нөөцийг бүрдүүлэх үйл ажиллагааг удирдан ажиллаж байна. 2018 оноос хойш тэрээр сангийн түншлэл, харилцаа холбоо, бодлогын нөлөөллийн ажлыг удирдахаас гадна нөөцийг бүрдүүлэх болон нөхөн сэргээх хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулжээ. Тэрээр өмнө нь Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Сайд, мөн таван удаа дараалан УИХ-ын гишүүнээр сонгогдож тус бүр ажиллаж байжээ. Оюун нь НҮБ-ын Байгаль орчныг удирдах байгууллага болох НҮБ-ын Байгаль Орчны Ассамблейн анхны ерөнхийлөгчөөр (2014-2016) сонгогдсон бөгөөд усны аюулгүй байдлыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3000 гаруй түншийн олон талт хамтын ажиллагаа болох Дэлхийн усны түншлэлийн даргаар сонгогдсон.