Skip to main content

Солонго Энхболд (Solongo Enkhbold)

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн, Simple Fintech; Бизнес хөгжлийн менежер, Refill for All төсөл  

SHARE

Энхболдын Солонго нь 2023 оны 12-р сараас эхлэн MCS группийн охин компани болох Simple Fintech-д Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд дижитал бүтээгдэхүүнээр дамжуулан Монгол дахь санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэж ажилладаг. Тэрээр 2020 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг бакалаврын зэрэгтэй дүүргэж, 2021 оноос эхлэн М Банк ХК болон Simple Fintech-д хүний ​​нөөцийн мэргэжилтнээр 3 жил орчим ажилласан. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллахдаа eKYC буюу харилцагчийг цаасан гэрээ байгуулалгүй, онлайнаар танин баталгаажуулалт хийх боломжтой хөгжүүлэлтээр дамжуулан цаасны хэрэглээ болон CO₂ ялгаруулалтын хэмжээг тодорхой хэмжээнд бууруулж 10,000 гаруй харилцагчийн цаг, нөөцийг хэмнэж, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжин ажиллажээ . Тэрээр Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөр (EFP)-ийн оролцогч бөгөөд багаараа хамтран олон нийтэд зориулсан ус дүүргэх цэгийг кофе шопуудад бий болгох замаар нэг удаагийн хуванцар савны хэрэглээнээс татгалзан, савандаа усаа дүүргэж, байгаль орчинд ээлтэй байхад уриалсан төсөл хэрэгжүүлсэн. Ирээдүйд инновац, технологийн шийдлийг ашиглан байгаль, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад өөрийн бодит хувь нэмрийг оруулах хүсэлтэй.  

Solongo Enkhbold