Skip to main content

Уртнасангийн Цэлмэг (Tselmeg Urtnasan)

Climate Mongolia-ийн Хамтран Үүсгэн Байгуулагч, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын UNFCCC Хүүхэд, Залуучуудын төлөөллийн YOUNGO-н NDCs ажлын хэсгийн холбоо барих цэгийн төлөөлөгч

SHARE

Уур амьсгалын шударга ёсны төлөө тэмцэгч, олон нийтэд мэдээлэл түгээдэг, нийгмийн идэвхтнүүдийн удирдагч Уртнасангийн Цэлмэг нь олон улсын байгууллагууд болох Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO), НҮБ-ын Сургалт, Зөвлөхийн Институт (UNITAR), НҮБ-ын сайн дурын байгууллагуудтай Далайн арлууд, Монгол, Япон, Европ, Төв Азид хамтран ажилласан туршлагатай харилцааны мэргэжилтэн юм. Тэрээр Climate Mongolia-г үүсгэн байгуулагчийн хувьд залуучууд болон эмзэг бүлгийн иргэдийг орон нутгийн уур амьсгалын боловсрол, мэдээлэл түгээх ажил, удирдах чадвар хөгжүүлэх үйл ажиллагаагаар чадавхжуулах санаачилгуудыг удирддаг. 2024 онд түүнийг Дэлхийн Банкны Connect4Climate болон Global Youth Climate Network-с Max Thabiso Edkins уур амьсгалын элчээр нэрлэж, COP 29-д залуучуудын ТББ-уудын өмнөөс нээлтийн чуулганд илтгэл тавьсан.   

Tselmeg Urtnasan