Skip to main content

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Аль Гор (Al Gore)

Үүсгэн байгуулагч, Дарга, The Climate Reality Project

SHARE

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор нь The Climate Reality Project байгууллагын үүсгэн байгуулагч, дарга; Generation Investment Management компанийн үүсгэн байгуулагч түнш, дарга; Climate TRACE санаачилгын хамтран үүсгэн байгуулагч юм. Түүнчлэн Kleiner Perkins Caufield & Byers фирмийн түншээр ажилладаг. 1976, 1978, 1980, 1982 онуудад АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд, 1984 болон 1990 онуудад АНУ-ын Сенатад сонгогджээ. 1993 оны Нэгдүгээр сарын 20-ны өдөр АНУ-ын 45 дахь дэд ерөнхийлөгчөөр тангаргаа өргөн найман жил албан ёсоор ажилласан. Тэрээр Нью Йорк Таймсын шилдэг борлуулалтад #1 байр эзэлсэн “An Inconvenient Truth” болон “The Assault on Reason” ном, мөн “Earth in the Balance,” “Our Choice: A Plan To Solve the Climate Crisis,” “The Future: Six Drivers of Global Change” зэрэг номын зохиогч юм. Хамгийн сүүлд “An Inconvenient Sequel: Truth to Power” ном нь мөн Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлжээ Аль Гор “An Inconvenient Truth” нэртэй баримтат киноны гол санаачлагч бөгөөд уг кино 2006 онд Оскарын шагналыг хоёр удаа хүртсэн - мөн 2017 онд танилцуулагдсан баримтат кино болох “An Inconvenient Sequel: Truth to Power” нь мөн Нью Йорк Таймсын шилдэг борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ 2007 онд тэрээр “уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг дэлхий нийтэд таниулсныхаа төлөө” Нобелийн энх тайвны шагналыг Уур Амьсгалын Өөрчлөлтийн Засгийн Газар хоорондын бүлэгтэй хамт хүртсэн 

Al Gore