Skip to main content

Филлис Каттино (Phyllis Cuttino)

Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, The Climate Reality Project

SHARE

Филлис Каттино бол бодлого болон хэвлэл мэдээллийн уур амьсгал, ойлголтыг өөрчлөхийн тулд кампанит ажил, эвсэл, асуудалд чиглэсэн өмгөөллийн үйл ажиллагааг амжилттай удирдсан туршлагатай удирдагч юм. Тэрээр уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүчний салбарт өргөн хүрээний туршлагатай. Каттино Climate Action Campaign–н Ерөнхий Захирлаар ажиллах үедээ АНУ-д 12 сая гаруй америкчуудыг төлөөлдөг 14 шилдэг уур амьсгал, эрүүл мэндийн байгууллагыг нэгтгэсэн эвслийг удирдаж, холбооны түвшний уур амьсгал, цэвэр агаар, цэвэр эрчим хүчний бодлогод ахиц гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн. Climate Nexus-н асуудлын менежмент багийн Удирдах захирлаар ажиллахдаа тэрээр шинээр үүсэх бодлого болон олон нийтийн ойлголтын эрсдэл, боломжуудыг илрүүлэн тодорхойлж, тэдгээрт чиглэсэн стратеги боловсруулж, хэрэгжүүлэх тусгай нэгжийг байгуулан удирдсан. Пью Буяны Сангуудад тэрээр Цэвэр Эрчим хүчний болон Үерийн бэлтгэлтэй олон нийтийн хөтөлбөрүүд, Үндэсний Аюулгүй Байдлын төслүүд, Эрчим Хүч ба Уур Амьсгалын хөтөлбөр, Цэвэр Эрчим Хүчний Бизнес Сүлжээ, Шатахууны Үр Ашгийг Дэмжих компанит ажлууд зэрэг тогтвортой хөгжлийн бүх чиглэлээр хариуцлага хүлээж ажилласан. Түүнээс гадна тэрээр бодлого боловсруулалт, стратеги харилцаа холбоо, кампанит ажлын талаар мэдлэгтэй. Бодлогын талбарт Каттино АНУ-ын хоёр сенаторын ахлах ажилтнаар ажиллаж байсан. Хандивын салбарт Тед Тернерийн НҮБ-д зориулсан $1 тэрбумын хандивын Олон Нийтийн Харилцааны Дэд Ерөнхийлөгчөөр ажилласан туршлагатай. Вашингтонд зөвлөх үйлчилгээ үзүүлэх фирмд ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллахдаа Fortune 500 компани болон төрийн бус байгууллагуудын бодлогын нөлөөллийг нэмэгдүүлэх, чухал асуудлуудын талаарх ойлголтыг өргөжүүлэхэд тусалжээ. Каттино нь нөлөөллийн кампанит ажлуудыг удирдаж, улс төрийн кампанит ажлуудад төрөл бүрийн үүрэг гүйцэтгэсэн туршлагатай. Мөн тэрээр Өмнөд Каролина мужийн Гринвилл хотод байрлах Фурман их сургуулийг улс төр судлал, түүхийн бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 

Phyllis Cuttino